
Энэ жил дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдрийг ‘’Жил бүр дэлхий дээр сүрьеэгээр 9 сая хүн өвддөг ч тэдний 3 сая нь сүрьеэгийн тусламж авч чаддагүй. Сүрьеэгээр өвдсөн хүн бүрийг илрүүлж, эмчилгээнд хамруулж, эдгэрүүлцгээе’’ гэсэн уриатайгаар дэлхий дахинаа тэмдэглэж байна.
Үүний хүрээнд ЭМЯ, ХӨСҮТ, “Глобал” сан зэрэг холбогдох байгууллагууд өнөөдөр 15:00 цагт ЭМЯ-ны хурлын “Б” зааланд хэвлэлийн бага хурал хийж, иргэдэд мэдээлэл өгөхөөр болжээ.