Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын 2014 оны I-р улирлын ажлын төлөвлөгөөнд “Хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн”-ийг зохион байгуулж хийхээр тусгагдсан.Энэхүү ажлын хүрээнд Сум дундын 13 дугаар шүүх, Сум дундын прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг, Сум дундын Цагдаагийн хэлтэс зэрэг байгууллагуудын төлөөлөгч нар зөвлөгөөнд оролцож, цаг үеийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга зам, мөн хуулийн байгууллагуудын хамтын үйл ажилагаа нягт уялдаа холбоотой байх талаар санал солилцон ярилцжээ.
Д.Ундрах /24tsag.mn/



















































