
Сүхбаатар аймгийн Онгон суманд өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд шүлхий өвчин гарснаас өнөөдрийг хүртэл 56 хоногийн байдлаар Сүхбаатар аймгийн /6 сум/ Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр, Түвшинширээ, Асгат сумдад 2291 үхэр өвчилснөөс 2291, Хэнтий аймгийн /1 сум/ Галшар суманд 405 мал өвчилснөөс 405, Дорноговь аймгийн /6 сум/ Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Сайншанд, Айраг, Даланжаргалан сумдад 736 мал өвчилснөөс 736 малыг устгаж, нийт 3 аймгийн 13 суманд 3432 мал шүлхий өвчнөөр өвчилснөөс 3432 малыг зориудаар устгаж, нийт 3894029 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийж, хорио цээрийн дэглэм тогтоон 264 цэгт 1073 хүн 227 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Голомтын бүсийн 3 аймгийн 13 сумдад мал нэмж өвчлөөгүй. Сүхбаатар, Хэнтий аймагт шүлхий өвчнөөр нэмж мал өвчлөөгүй 15 хонож байна.
Д.Ундрах /24tsag.mn/