МҮЭ-ийн Соёлын төв ордноос уламжлал болгон зохион байгуулдаг “Бяцхан ханхүү-2014” уралдаан тав дахь жилдээ болох гэж байна. Тус уралдаан нь бяцхан хөвгүүдийн оюун ухаан, авъяас чадварыг нээн илрүүлж, тайз дэлгэц,
урлагийн ирээдүйн авъяастнуудыг бэлтгэх, үе тэнгийхэн болон олон нийтэд
таниулан сурталчилж өв тэгш хүмүүжилтэй өөртөө итгэлтэй манлайлагч болгох зорилготой аж. Тус уралдаанд цэцэрлэгийн насны буюу 4-6 насны хөвгүүд оролцох юм. Бүртгэл энэ сарын 24-өөс ирэх сарын 14-нийг дуустал МҮЭ-ийн Соёлын Төв Ордны 307 тоот өрөөнд болно. Дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/pages/МҮЭСТО/ хуудсаар болон 91112206, 70119908 утасаар холбоо барина уу.

