
Нийслэлийн Засаг дарга “Гамшгаас хамгаалах дадлага, сургалт зохион байгуулах тухай” захирамж гаргасан. Захирамжийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газраас Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах төр захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагуудад энэ сарын 27-ны өдөр буюу пүрэв гарагийн 16:00 цагт мэдээллийн дадлага, сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах” төслийн хүрээнд 60 дохиоллын төхөөрөмжийг суурилуулахаас өнөөдрийн байдлаар 40 цэгт суурилуулаад байгаа аж.