
Улаанбаатар хотын иргэн та гар утаснаасаа “UB constraction” гэдэг аппликэйшнээр дамжуулан нийслэлийн зам, барилга байгууламжийн мэдээллийг авах боломжтой болжээ. Тус аппликэйшнийг “Баяжуулсан хиймэл дүрслэл” технологийг ашиглан бүтээсэн бөгөөд дэлхийд анх удаа обьектын байршил, чиглэлийг тодорхойлох зориулалттайгаар бүтээгдсэн байна. Иргэд хэзээ ч, хаанаас ч нийслэл хотод явагдаж буй зам, барилгын мэдээллийг хүссэн үедээ авах боломжтой буй аж. Өнөөдрийн байдлаар тус аппликэйшнд 600 гаруй байршлын мэдээллэл багтжээ. Мөн иргэд зөвшөөрөлгүй, хууль бусаар баригдаж байгаа барилгуудын талаарх мэдээллийг өгч болох юм байна.