
Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргасан байна. Судалгааны дүгнээс үзвэл өрсөлдөх чадвараараа Орхон аймаг тэргүүлжээ. Харин Орхон аймгийн дараа Тавантолгой, Оюутолгой зэрэг уул уурхайн томоохон ордуудтай Өмнөговь аймаг жагссан байна. Өмнөх жил ч эдгээр аймгууд өрсөлдөх чадвараараа тэргүүлж байжээ. Гуравт Дархан уул аймаг орсон бол Дорноговь, Төв, Сэлэнгэ, Сүхбаатар Говьсүмбэр, Дорнод аймгууд удаалсан үзүүлэлттэй байна. Булган, Говь-Алтай, Өвөрхангай, Ховд Хэнтий зэрэг аймгууд жагсаалтын сүүлд бичигджээ. Харини өрсөлдөх чадвараараа хамгийн муу аймгаар Архангай тодорсон байна. Гэхдээ сүүлд орсон аймгуудын оноо өнгөрсөн жилийнхээс ахицтай гарсан гэнэ. Тодруулбал, Дундговь аймаг л гэхэд эдийн засаг, засаглалын үзүүлэлтээр хоцрогдолтой хэвээр байгаа ч хатуу хучилттай замаар нийслэлтэй холбогдсон учраас оноо нь 28-аас 43 болж өссөн байна. Архангай аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо ч нэмэгджээ. Ер нь ихэнхи аймгийн оноос өмнөх жилийнхээс өссөн гэж судалгаа хийсэн газраас мэдэгдлээ.
Т.Энхэлээ