
Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл БОНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, Улсын тусгай хамгаалалттай газрын дарга Д.Эрдэнэчимэг Хэнтий аймгийн засаг дарга Ж.Оюунбаатар, Дашчойлин хийдийн хамба лам Ч.Дамбажав болон ШУА-ийн төлөөлөл оролцсон юм.
Тэд Бурхан Халдун хайрханы төрийн тахилга хийх өдрийг товлох, энэ үеэр зохиогдох наадмыг тусад нь хийх эсэх тайлгын хүндэтгэлийн овоо байгуулах зэрэг асуудлыг хэлэлцсэн бөгөөд тус хайрханы төрийн их тахилга тайлгын ёслолыг ирэх зургадугаар сарын 6-нд хийх шийдвэрийг гаргалаа.
24tsag.mn