Өмнөд Солонгос улсад ажиллах сонирхолтой иргэдийг бүртгэж эхэлсэн байна. Бүртгэлийн хугацаа энэ сарын 28 –ны өдөр хүртэл үргэлжлэх ажээ. Хоёр улсын хамтын ажиллагааны гэрээний дагуу жил бүр энэхүү арга хэмжээ болдог учиртай. Иргэдийг доорх газруудад бүртгэж байна.- Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны байранд буюу “Москва” хорооллын зургаадугаар байрны хойд талд.
- Баянгол дүүргийн 96 дугаар сургуулийн А байранд буюу 18 дугаар хороо IV хороолол “Од” кино театрын баруун урд талд.
- Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн хэлтэст буюу Чингэлтэй дүүрэг V хороо “Тэнгис” кино театрын чанх хойно “Оранж плаза” төвийн нэгдүгээр давхарт.
- Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст буюу 13 дугаар хороо Таван буудал жижиг дунд үйлдвэрлэлийн төвийн байрны нэгдүгээр давхарт.
- Баянзүрх дүүргийн “Сутай” дээр сургуульд буюу V хороо Энхтайваны өргөн чөлөө Кино үйлдвэрийн баруун талд.
- Хан-Уул дүүргийн Ажилчдын соёлын ордонд буюу II хороо 19 дүгээр хорооллын урд талын автобусны буудлын урд талд бүртгэл явагдаж байна.



















































