
Хөрөг зураг нь тухайн хүнийг түүхэнд мөнхжүүлэн үлдээдэг онцлогтой. Үзэсгэлэнд Монгол Улсын төрийн шагналт, ардын зураач Н.Цүлтэмийн “Өөрийн хөрөг”, “Ү.Ядамсүрэн”, “Зураач Маньбадар”, Г.Одонгийн “Ахмад уран бүтээлчид”, Ү.Ядамсүрэнгийн “Д.Сүхбаатар”, “Х.Чойбалсан”, До.Болдын “Барималч Амгалан”, Монгол Улсын ардын зураач Б.Гомбосүрэнгийн “Цэдэнбалын бага нас” болон МУЭ-ийн шагналт зураач Ц.Жамсрангийн “Манлайбаатар”, Н.Орхоны “Жамуха хаан ба ганцаардал” зэрэг үе үеийн түүхэн, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, соёл, урлагийн авьяастнууд, ахмад дайчин, монгол бүсгүйн хөргийг бодит дүрслэлээс орчин үеийн хийсвэр дүрслэлтэй хослуулан бүтээснийг үзэх боломжтой.
Үзэсгэлэн ирэх сарын 30-н хүртэл үзэгчдийн хүртээл болно.