ГССҮТ-ийн дарга ажлаа хүлээлгэж өгөхгүй байсаар долоо хоног өнгөрлөө. Учир нь тэрбээр биеийн байдал таагүй байгаа хэмээн А.Мөнхтайванд ажлаа хүлээлгэж өгөөгүй байгаа юм. Тэгвэл ийн эмх замбараагүй байгаа тус эмнэлэгт янз бүрийн асуудлууд гарч ирсээр байгаа аж. Тухайлбал, ажилчид нь цалингаа авч чадахгүй байгаа төдийгүй эмнэлгийн эм тарианы хангамж тасарчээ.
Нөхцөл байдлын талаар ГССҮТ-ийн эмч, ажилтнууд эмнэлгийнхээ Үйлдвэрчний эвлэлээр дамжуулан Эрүүл мэндийн сайдад хандсан ч одоогоор хариу ирүүлээгүй байгаа гэнэ.
Д.Дуулим


















































