
Тэрбээр хэлэхдээ “Мэргэшсэн, бие даасан, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулахаар хуульчлагдсан эрх зүйн орчин Үндэсний статистикийн байгууллага үүргээ хариуцлагатайгаар, нэр төртэй гүйцэтгэж байгаа. “Статистикийн тухай” хууль батлагдснаас хойшхи хугацаанд аливаа улс төрийн хүчний зүгээс тоо мэдээллийг засч өөрчлүүлэх гэсэн нөлөө үзүүлж байгаагүй. Ер нь статистикийн байгууллага улс төрийн зорилгод нийцүүлж тоо мэдээллийг засч өөрчлөх үйлдэл гаргадаггүй. Статистикийн байгууллагын үе, үеийн дарга нарын удирдлаган дор намайг тус хорооны дэд дарга, тэргүүн дэд даргаар ажиллах хугацаанд ийм зүйл огт тохиолдоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Одоогоор би биеэ эмчлүүлж байна. Гэхдээ статистикийн байгууллагаалбан ёсны үнэн зөв, бодитой мэдээллийг л цаг хугацаанд нь гаргаж байгаа гэдгийг хэлмээр байна” гэлээ.
Т.Энхэлээ