
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, “Хүн амын ихэнх, тэр дундаа бага насны хүүхдийн дунд шүдний өвчлөл их байдаг. Шүдний өвчин нь бусад өвчин эмгэгийн үндэс болдог учраас хүүхдийг багаас нь шүдээ зөв угааж хэвшүүлэх нь үр дүнтэй” хэмээв. Хөтөлбөрт ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн гуравдугаар ангийн сурагчид хамарч байгаа юм. Цаашдаа ЕБС-ийн 1-3 дугаар ангийн сурагчдыг уг хөтөлбөрт хамруулах хэрэгтэйг онцлов.
Сарын хугацаатай үргэлжлэх хөтөлбөрт сурагчдыг шүдний үзлэгт хамруулж, долоо хоногт нэг удаа өрхийн эмнэлгээс үзлэг хийж, шаардлагатай оо, сойз, ооны суурийг Дэлхийн зөн Дарь эх хөтөлбөрийн хамт олон бэлтгэж өгөхөөр болжээ.
Хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд, НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа, БЗД-ийн 17 дугаар хорооны Засаг даргын ажлын баг, Дэлхийн зөн Дарь эх орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, “Орхон түшээ мөрөн” өрхийн эрүүл мэндийн төв, 79 дүгээр сургуулийн хамт олон оролцов.
Сэтгэгдэл (1)