Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын тушаалаар Монголын боксын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтыг ирэх сард явуулна.Монголын боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Ганзориг, дасгалжуулагч Э.Сайнбилэг нарыг өнгөрсөн оны 12 дугаар сард ажлаас чөлөөлсөн. Иймд шинээр боксын үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийг нээлттэй сонгон шалгаруулалт зарлан сонгохоор шийдвэрлэжээ. Уг шалгаруулалтыг 2014 оны дөрөвдүгээр сарын 10-нд ССАЖЯ-ны Спортын бэлтгэлийн төвийн /спортын төв ордон/ хурлын танхимд явуулахаар товложээ.



















































