Баянхонгор аймгийн хоёр сум “Шинэ сум” төсөлд хамрагдаж байгаа билээ. Тэгвэл тус хоёр сум энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд ашиглалтанд орно гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Тус төсөлд хамрагдсанаар сургууль, цэцэрлэг, эмнэлэг, захиргаа зэрэг барилгууд нь нэг хэв маягийн загвартай болж цэвэр бохир усны шугамд холбогдож, нэгдсэн дулаанаар хангагдах бүрэн боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр сум нь аймгийн дайтай хөгжиж, ард иргэд нь тав, тухтай шинэлэг орчинд ажиллаж, амьдрах боломжтой болж байгаа. Үүний дараа Замын-Үүдийн шинэ сум ашиглалтад орох юм байна.


Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)