
Албан газар, гэр оронд архидалтыг багасгах, баяр ёслолын өдрүүдийг архигүй тэмдэглэдэг болох, 20:00 цагаас хойш архи, согтууруулах ундаа худалдан борлуулахгүй, 22:00 цагаас хойш үйлчлэхгүй байхыг албан байгууллага, аж ахуйн нэгжийн дарга удирдлага, аав ээж, ах эгч нартаа тус хотын Хоёрдугаар арван жилийн хүүхдүүд уриалж, “Сархадгүй- Баруун-Урт” аяныг эхлүүлжээ.
Тус аян маш амжилттай болж байгаа аж.