
Хэнтий аймгийн прокурорын газраас гэмт хэргээс урдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш, ажилчид, 200 гаруй сурагчидтай уулзалт зохион байгуулж гэмт хэргээс урдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийж, сонирхосон асуултанд хариулж, Прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчилсан байна.
Мөн Ерөнхий боловсролын Хэрлэн 1-р сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн гэмт хэргээс урдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2013 онд хийж гүйцэтгэсэн ажил, түүний үр дүнг шалгаж заавар чиглэл өгч, тухай сургуулийн сурагчидаас үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулахаар мэдэгдэл бичиж хүргүүлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/