ШӨХТГ-т "Tectonic" компанийн "Khansvil"l хороололд байр авсан 33 айл байрны метр квадрат дутуу талаар гомдол гаргасаны дагуу хяналт шалгалтыг хийж үзэхэд иргэдэд нийтдээ 620 орчим сая төгрөгийн бодит хохирол учруулсан нь тогтоогдсон билээ. Энэ дагуу тус компанид албан шаардлага хүргүүлж иргэдийг хохиролгүй болгохыг үүрэгдсэний дагуу уржигдар 23 айлын 425,992,827 сая төгрөгийн хохиролыг барагдуулсан ба үлдсэн 10 айлын хохиролыг богино хугацаанд төлж барагдуулах тухай албан бичгээ ШӨХТГ-т ирүүлээд байна. Ийнхүү иргэдийг хамгийн ихээр хохироосон гурван компанийн нэг болох "Tectonic" 23 айлын хохирлыг барагдуулсан байна.


Д.Ундрах /24tsag.mn/