“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Энэрэл” төвийн багш н.Энхтуяа гэгч нь тус төвийн хүүхдийг зодсон тухай бичлэг гарсан нь олны анхаарал татсан асуудлын нэг болж байгаа юм.Энэ асуудалд Орхон аймгийн прокуророос онцгой анхааран Цагдаагийн газарт шалгагдаж байгаа материалд нэгтгэн шалгуулж байгаа ба энэ сарын 25-ны өдөр “Энэрэл” төвд прокурор, Цагдаагийн Газрын хүүхдийн ахлах байцаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллан “Хүүхдийн эрх-үүрэг” сэдвээр сургалт явуулах, харилцан ярилцах, мөн тус төвийн багш, сурагчдаас, хоорондын харилцаа, үйл ажиллагааны талаарх саналыг тусгай хуудсаар авч нэгтгэн судлажээ.
Сургалтанд 5 багш, 27 хүүхэд хамрагдсан байх бөгөөд санал өгсөн багш, сурагчдын 84.7 хувь нь байгууллагын үйл ажиллагаа хэвийн, багш нар сурагчидтай сайн харилцдаг гэж үзсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/


















































