
УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсээс 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2014 оны 03 дугаарс сарын 28-ны өдрийн хооронд Сэлэнгэ, Дархан-Уул аймаг болон Дүүргийн 3 дугаар прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлыг шалгаж, хяналт хариуцсан прокуроруудад хяналтын ажлын заавар аргачлал болон бүртгэлийн програмын талаар сургалт зохион байгуулан, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэн ажиллажээ.
Шалгалтын явцад Сэлэнгэ аймгийн Зүүн хараа дахь хорих 413, 433, Дархан-Уул аймаг дахь 435, 445, Багануур дүүрэг дахь хорих 427, Мөнгөн морьт дахь 417 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, ялтнуудтай уулзан санал, хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэсэн байна.