Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан иргэн М.Дамдинхүүгийн гахайн фермд гахайн үржил, амьсгалын хам шинж өвчин гарч 300 гаруй гахайг устгасан билээ. Үүнтэй холбогдуулан Налайх дүүрэгт ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд шаардлагатай хөрөнгийг нийслэлээс гаргахаар болсон байна. Үүний дагуу Хотын дарга Э.Бат-Үүл өвчний голомтыг дарах, халдваргүйжүүлэх, өвчин нэмж тархахаас урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулан ажиллахыг Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарт үүрэг болгон энэхүү ажлыг хийхэд шаардагдах 30 538 000 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах захирамж гаргажээ.
Дашрамд дуулгахад иргэн М.Дамдинхүүгийн гахайны ферм нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байсан бөгөөд халдваргүйжүүлэх, урьдчилан сэргийлэх ажиллагаа явуулаагүйгээс өвчин гарсан байна.



















































