Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд, “Женко” группийн Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлан хэрэгжүүлж буй “Их майдар” төслийг зогсоосон гэх мэдээлэл сүүлийн үед хэвлэлүүдээр гарч байгаа. Бид энэ талаар “Их Майдар” төслийн менежер н.Өнөржаргалаас тодруулахад “Манай төслийг зогсоогоогүй. Харин ч амжилттай явж байгаа. Бид одоогийн байдлаар барилгаа бариад, бурханаа угсраад явж байна” гэлээ.
“Их Майдар” төсөл нь Өндөр Гэгээн Занабазарын урласан Майдар бурханы дүрийг 54 метр өндөр орчин цагийн урлагийн бүтээл болгон 108 метр өндөр суварган байгууламжийн хамт Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт цогцлоон босгох зорилготой юм. “Их Майдар” бурханы хөшөө нь Эрх чөлөөний хөшөөнөөс өндөр бүтээн байгуулалт болох юм. Уг бурханыг УГЗ Д.Эрдэмбилэг бүтээсэн бөгөөд тэрбээр өмнө нь Цонжинболдогт байрлах “Чингисийн хөшөө”-г босгосон билээ.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)