
Архангай аймгийн Прокурорын газраас санаачлан Монгол улсын Ерөнхийлөгчийн 2014 онд гаргасан “Хүчирхийлэл бол хүний л асуудал учраас хүн л энэ асуудалд цэг тавьж чадна” гэсэн уриалга, болон тус аймгийн Засаг даргаас 2014 оныг “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулан тус аймгийн Прокурорын газраас “Гэр бүлийн хүчирхийллээс хамтдаа сэргийлье” сэдэвт хэлэлцүүлгийг Шүүх, Прокурор, Цагдаагийн газрын албан хаагчдыг оролцуулан зохион байгуулсан байна.
Хэлэлцүүлгээс нэгдсэн зөвшилцөлд хүрч саналаа Архангай аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлын төлөвлөгөөнд тусгуулахаар хүргүүлсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/