
Тус үзэсгэлэнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар2014 онд зохион байгуулах аялал жуулчлалын хөтөлбөр, үйл ажиллагаа, хот болон хотын орчимд хэрэгжих төслүүдээ олон нийтэд танилцууллаа.
Энэ үеэр Улаанбаатар хотын өвлийн аялал жуулчлалын сурталчилгааны киног анх удаа олон нийтэд танилцуулж, Улаанбаатарыг хэн сайн мэдэх вэ танин мэдэхүйн уралдаан, нийслэлийн Улаанбаатар чуулгын 2014 оны жуулчны улирлын тоглолтоос үзэсгэлэнд оролцогчдод толилуулсан юм гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.