
Улаанбаатар хотын сурагчид ирэх сарын 7 хүртэл, харин хөдөө орон нутгийн сургуулийн сурагчид ирэх сарын 13-ныг дуустал хоёр долоо хоног амарна. БШУЯ-наас сурагчдын амралтын үеэр багш нар өөрийгөө хөгжүүлэх, сургалтад хамрах, сургалтын арга зүй, технологио хөгжүүлэх нэгдсэн сургалтуудыг зохион байгуулах аж.
Энэ хичээлийн жил ЕБС-ийн бүх ангиудад 6 дугаар сарын эхний долоо хоног буюу 6 дугаар сарын 7-ны өдөр гэхэд дуусна.