
Захирамжаар цаг агаар дулаарч буйтай холбогдуулан гол горхи, цөөрмийн мөсөн дээгүүр тээврийн хэрэгслээр зорчих, мал туух зэргээс болж мөс цөмөрч хүний амь нас, эд материалын хохирол учрах эрсдэлтэйг иргэдэд сэрэмжлүүлэх, хориглосон газарт тэмдэгжүүлэлт хийж, хүн хүч машин тоног төхөөрөмжийг болзошгүй аюул учирсан үед бэлэн байлган, шуурхай арга хэмжээ авч ажиллахыг НОБГ-т үүрэг болгосон.
Мөн үерийн хамгаалалтын барилга байгууламж, ус хуримтлагддаг гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойд хуримталсан ахуйн гаралтай хог хаягдал, цас мөсийг тухайн дүүргийн оршин суугчдын оролцоотой цэвэрлэх, найдвартай ажиллагааг алдагдуулж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох, газар чөлөөлөх, арга хэмжээг авч ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.