
Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ой тус тус тохиож байгаа билээ. Ойг тохиолдуулж 2014 оныг "Монгол, Хятадын найрсаг солилцооны жил" болгон зарлаж, соёл, урлаг, боловсрол, хүмүүнлэгийн салбарын өргөн хүрээний арга хэмжээ зохион байгуулахаар тохиролцсонюм. Жилийн арга хэмжээний хөтөлбөрт тусгагдсан Монгол, Хятадын соёлын долоо хоног харилцан зохион байгуулах зардлыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын төсвийн багц дахь Соёл урлагийг хөгжүүлэх сангийн зардалд багтаан санхүүжүүлэхээр тогтлоо.
Т.Энхэлээ