
Барилгын метр квадрат иргэдийг хохироосон талаарх асуудал одоо ч намжаагүй байгаа. Тэгвэл анхнаасаа иргэд хууль бус гэрээнд гарын үсэг зураад байрандаа орцгоосон болохоор компаниудын хувьд энэ асуудал ихэд ашигтай тусаж байгаа аж. Өөрөөр хэлбэл иргэд өөрсдөө хүлээн зөвшөөрөөд байранд орсон бид буруугүй гэж үзэж байна. Энэ асуудалд хууль зүйн үүднээсээ маш өргөн дэлгэр ажиллагаа явагдаж байгааг ШӨХТГ-ын байцаагч нарын зүгээс онцолж байна.