Бүтээн байгуулалтын улирал ирсэнтэй холбогдуулан барилгын мэдээлэл, судалгаа, сурталчилгааны “Координат” төвөөс энэ сарын 29-30-ны хооронд “Шинэ орон сууц экспо 2014” үзэсгэлэн МҮЭСТО-нд зохион байгуулж байна.Уг үзэсгэлэнд барилга, банк, үл хөдлөх хөрөнгө зуучлалын 50 гаруй компани өөрийн үйл ажиллагааг танилцуулж байна. “Координат” төвийн захирал Г.Түмэнжаргал “Орон сууцны зах зээл стандарт буюу стандарт дээд, бизнес, тансаг гэсэн дөрвөн ангилалд хуваасан. Үзэсгэлэнд 50 орчим компани өөрийн борлуулж буй дөрвөн ангиллын орон сууцаа танилцуулж байна” гэлээ.



















































