Нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтын ажил маргаашнаас буюу 4 дүгээр сарын 1-нээс эхлэнэ. Үүний холбогдуулан маргаашнаас дунд голын гүүрийг хаахаар болжээ. Тодруулбал хос гүүрийн засварын ажилтай холбогдуулан эхлээд хуучин буюу баруун талынхыг эхэлж хаах юм. Энэ үед зүүн талын гүүрийг сөрөг хөдөлгөөнтэй байхаар зохион байгуулах аж.
Мөн ХААИС-ийн зүүн хойд уулзвараас Зайсан толгойн зүүн хойд уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 10:00 цагаас тавдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд зорчих хэсгийг бүрэн хааж, зам засварын ажил хийхээр болсон байна.
24tsag.mn



















































