
Комисс "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13 дахь илтгэл"-ийг өнөөдөр 10.30 цагт УИХ-д өргөн барихаар боллоо. Энэ удаагийн илтгэлд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ба барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, албадан хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрлөх эрх, гэр бүлийн хүчирхийлэл дэх эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн зарим асуудал, эрүү шүүлтээс ангид байх эрх, жендэрийн эрх тэгш байдал зэрэг дөрвөн бүлэг асуудлыг тусган оруулжээ.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл нь УИХ, Засгийн газар, түүний харьяа байгууллага, олон нийтийн анхаарлыг хүний эрхийн тулгамдсан асуудалд хандуулах, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, эрхийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор бодлогын түвшинд өөрчлөлт хийхэд чиглэсэн баримт бичиг юм.
Т.Энхэлээ