
Халдлагад өртсөн тохиолдолд олон нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй онц чухал обьектуудыг цагдаагийн байгууллагын хамгаалалтад байлгадаг. Харин одооноос эхлэн зарим байгууллагыг онц чухал обьектийн тооноос хассан шийдвэрийг Засгийн газраас гаргав. Тодруулбал, МҮОНТВ, Радиогийн төв байр, радио телевизийн эфирийн студи, Хонхор дахь дамжуулах байгууламжийн радио, телевизийн техникийн төв, МОНЦАМЭ агентлаг, Монголын хөрөнгийн бирж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Татварын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар, Алтан-Өлгий дэх оршуулгын газрыг хасчээ.
Т.Энхэлээ