
Тэгвэл энэхүү стратегийн баримт бичгийг хүлээн авсны эхлэл болгож "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд нь хамруулан хөгжүүлэх" семинарыг 2014 оны 03 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Семинараар "Хөгжлийн бэрхшээлийг өөр өнцгөөс харах нь", "ХБИ-ийн эрх тэгш байдлыг хангах нь" сэдвээр ЖАЙКА олон улсын байгууллагын ахлах зөвлөх Кенжи Куно, "ХБИ-ийн эрхийг хамгаалах НҮБ-ын Конвенц ба Хамт олонд түшиглэсэн сэргээн засах хандлагын Удирдамжийн уялдаа холбоо"- сэдвээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч Чапал Каснабис, "Эрх мэдэлжүүлэх ба Хүрээлэн буй орчны хүртээмж" сэдвээр Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлийн хөгжлийн төвийн төлөөлөгч Гулам Наби Низамани , "Хөгжлийн бэрхшээлийг хамруулсан бизнес" сэдвээр Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлийн хөгжлийн төвийн төлөөлөгч Рюхэй Сано нар тус тус зохион байгуулсан байна. Мөн сургалтын төгсгөлд нийт оролцогчдод Сертификат олгожээ.
Тус сургалтанд Инчеоны стратегийг хүлээн авч, хэрэгжүүлэх уулзалт семинарт хүрэлцэн ирсэн гадаадын улс орны төлөөлөгч нар болон 21 аймаг 9 дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн, төрийн бус, олон улсын байгууллагуудын төлөөлөл бүхий 130 гаруй оролцогч хамрагдсан байна.