Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газрын МШАТХХ хяналтын прокурор Ц.Бямбадорж, прокурорын хяналтын ажилд туслах чиг үүрэг бүхий ажилтан Б.Энэрэл нар тус аймгийн Ханбогд, Цогтцэций, Манлай сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс 2013 оны сүүлийн хагас жил, 2014 оны 01 дүгээр улирлын байдлаар урьдчилан сэргийлэх чиглэлээр зохиож байгаа ажил, үр дүнг батлуулсан удирдамжийн дагуу шалгасан байна.Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн гишүүдийг байлцуулан “шалгалтын дүнг” дүнгийн хурлаар танилцуулж, тэмдэглэл хөтлөн баталгаажуулж ажилласан ба Ханбогд, Цогтцэций, Манлай сумдын хэрэг бүртгэгч /хэсгийн төлөөлөгч/, мөрдөн байцаагч нараас гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгах ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль, холбогдох заавар журмын дагуу явагдаж байгаа байдлыг тус тус шалгажээ.
Шалгалтын дүнг шуурхай зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар Ханбогд, Цогтцэций, Манлай сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлд мэдэгдэл бичиж холбогдох албан тушаалтнуудад хүргүүлж ажилласан байна.



















































