Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутагт иргэн М.Дамдинхүүгийн гахайн фермд гахайнаас гахайнд халдварладаг “Гахайн үржил, амьсгалын замын хам шинж” өвчин илэрсэн тул хорио цээрийн дэглэм тогтоон, өвчилсөн гахайг устгах, фермийн ойр орчмын хүн, мал, амьтны хөдөлгөөнийг хязгаарлан, 24 цагийн хяналтын хөдөлгөөнт эргүүл хяналт тавин ажиллаж байна.Энэ сарын 29-ны өдөр “Гахайн үржил, амьсгалын замын хам шинж өвчинтэй тэмцэх заавар”-ын дагуу НОБГ-3, НМЭГ-2, дүүргийн ОБХ-10, ЦХ-12, МХХ-1, ТҮК-1, Данзам ХХК -5 нийт 34 албан хаагч 7 автомашин техник хэрэгсэлтэй ажиллан голомтын бүсийн ойр орчим, гахайн байрны гадна дотор хэсгийн хөлдүүс, өтөг, бууц, ялгадасыг цэвэрлэн 3500м2 талбайд 7 кг Хайкуф бодис зарцуулан ариутгал халдваргүйтгэл хийсэн байна.



















































