Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам Гадаад харилцааны яамтай хамтран “Бүгд Найрамдах Чех Улсад суралцах боломж ба ирээдүй” өдөрлөгийг энэ сарын 12-ны өдөр зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгийн зорилго нь БНЧУ-д дээд боловсрол эзэмшихийг хүсч буй дунд сургуулийн төгсөх ангийн сурагчдад болон магистр, доктороор сурахыг хүсч байгаа хүмүүст мэдээлэл өгөх юм. Тодруулбал, хэзээ, яаж элсэлт явагддаг, ямар хэл дээр суралцаж болох, аль дээд сургууль нь ямар мэргэжил санал болгодог гэх мэт бүх мэдээллийг өгөх юм байна. Мөн Чехийн их, дээд сургуулиудыг танилцуулах илтгэл болохын зэрэгцээ тэдний танилцуулга материалуудыг тараах аж.
Тус арга хэмжээ нь хоёр удаагийн давталттайгаар 10:00 болон 11:25 цагуудад тус бүр ГХЯ-ын Зөвшилцөл танхимд үнэ төлбөргүй болно.
Суудлын тоо хязгаартай байгаа тул зөвхөн 321886 (ext. 20) дугаарт залган бүртгүүлсэн хүмүүс л оролцох эрхтэй аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)