
Онцгой байдлын байгууллагаас иргэдэд шар усны үер болон гол мөрөн дээгүүр зорчихгүй байх, мөс цөмрөхөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн байгууллагаар өгч, орон нутагт гол мөрнүүдийн дагуу эргүүл гаргах, тэмдэг тэмдэглэгээ байршуулан урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулж байгаа юм. Гэвч иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас шалтгаан гол мөрөн, нууран дээгүүр зорчиж, эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гарсаар байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын төвийн 4 дүгээр багийн нутаг “Ар булан” гэдэг газар Дэлгэр мөрнийн мөс цөмөрч 7 настай, эмэгтэй хүүхэд осолджээ.
Иймд гол мөрөн, нууран дээгүүр явганаар болон автомашин техниктэй зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулав. Мөн малчид, иргэд голын дагууд болон уулын ам, бэл даган бууж суурьшихгүй байх, ус орохоос хамгаалсан суваг, шуудуу татаж шар усны аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.