Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс маргааш Улсын Дээд шүүхэд
байрлах “Шүүх эрх мэдлийн байгууллагын төв”-д хэвлэлийн бага хурал
зохион байгуулна. Уг хурлын үеэр тус шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагаа, нээлттэй, ил тод байдлыг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар мэдээлэл хийх аж.
Мөн захиргааны хэргийн шүүхээр хамгийн түгээмэл шийдвэрлэгддэг маргаан болох газрын маргааныг хэрхэн шийдвэрлэж буй талаар мэдээлэл өгөх юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/



















































