
Малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нийслэлийн тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод тусгай албан хаагчид ажиллан, ариутгал халдваргүйжүүлэлт хийж хяналт, шалгалтын үүрэг гүйцэтгэж байсан. Тэгвэл улсын онцгой комиссийн шийдвэрээр уг албан хаагчдыг татан буулгасан байна. Ингэснээр нийслэл орчмын Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, дөрөвдүгээр зөрлөг, Эмээлт, Яармаг, Баруун туруун, Нисэхийн товчоодоор тусгай хяналт шалгалт, ариутгал халдваргүйжүүлэлтгүйгээр нэвтрэхээр болж байгаа юм.
Байнгын хяналтын найм, ариутгал халдваргүйжүүлэлтийн дөрвөн цэгт хэв журмын цагдаа болон замын цагдаа Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Мал эмнэлэгийн албан хаагчид ажиллаж байсан юм.
Т.Энхэлээ