Нийслэлийн төв замын нэгдүгээр эгнээнд байрлуулсан автомашиныг ачих буюу торгуулийн хашаанд хүргэх үйлчилгээг өнгөрсөн оноос эхлүүлсэн. Сүүлийн үед энэхүү үйл ажиллагаатай холбоотой гомдол санал ШӨХТГ-т ихээр ирэх болсон байна. Энэ талаар тус газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатар "Торгуулийн арга хэмжээ шударга бус, үйлчилгээ нь тодорхойгүй гэсэн гомдлоор жолооч нар манайд хандах болсон. Тиймээс манай газар машин ачиж байхад жолооч нь гараад ирвэл хэдэн төгрөг байх юм, аччихаад байхад ирвэл хэдээр торгох юм гэдгийг тодорхой болгосон заалтыг журамд оруулахаар санал болгож байгаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас энэ тал дээр ажиллахаар болсон" гэжээ.
24tsag.mn



















































