Гадаадад зорчсон, оршин суугаа монгол иргэд гэмт хэрэгт холбогдох нь ихэссэн тул Гадаад хэргийн яамнаас гадаад суугаа иргэддээ хандан сэрэмжлүүлэг гаргажээ. Сэрэмжлүүлэгт

Дээрх иргэдээс 20 нь хулгайн, 8 нь оршин суух журам зөрчсөн, 13 нь ангийн арьс, галт зэвсэг хилээр нэвтрүүлсэн, 6 нь танхайн, 5 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөний журам зөрчсөн, 4 нь биеэ үнэлсэн хэргээр саатуулагдсан байна. БНХАУ-д 32 иргэн, БНТУ-д 7, БНСУ-д 8 , АНУ-д 5, БНУУ, БНЧУ, Хонгконг, Сингапурт тус бүр 1 иргэн саатуулагдсан байна.
Зорчиж буй улсын хууль дүрмийг чанд сахих, аливаа гэмт хэрэг зөрчил гаргахгүй байх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ухуулга сурталчилгаа, сэрэмжлүүлэг хийж байгаа боловч дорвитой ахиц гарахгүй байна.
Энэ нь хувь хүний ухамсартай нягт холбоотой асуудал тул манай иргэд хилийн чанадад зорчихдоо Монгол Улсынхаа нэр төрийг эрхэмлэж явах шаардлагатай байна гэж ГХЯ-ны Консулын газраас анхааруулав." гэжээ