
Одоогоор Нийслэлд хэрэгжих Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажлуудын тендерт Дотоодын давуу эрх тооцохоор зарлаад байна. Уг ажлыг гүйцэтгэхдээ Монгол улсын гарал үүсэлтэй бараа, материалыг ашиглах тендерт оролцогчид давуу эрх тооцохоор шийдвэрлэсэн. Энэ нь тендерт оролцогч давуу эрх эдлэх албан хүсэлтээ тендерийн баримт бичгийн хамт ирүүлэх, үнэлгээнд харгалзуулах боломжтой гэсэн үг. Харин албан хүсэлтэд уг ажилд ашиглах бараа материалын нэрсийн жагсаалт, тоо ширхэг, нэг бүрийн болон нийт үнийг тусгасан байх мөн тухайн бараа материалын тохирлын гэрчилгээ, үйлдвэрлэгчтэй байгуулсан гэрээг эх хувиар буюу нотариатаар баталгаажуулан нотлох баримт болгож ирүүлэх шаардлагатай аж.
Т.Энхэлээ