
Тодруулбал, хоёр тэнхлэгтэй бол 18 тн, гурван тэнхлэгтэй бол 24 тн-оос хэтрэхийг хориглодог юм. Гэтэл барилгын компаниуд хайрга шороо зөөхдөө даац хэтрүүлэн ачиж, энэ нь газар гэсч хөлдөх үед авто зам эвдэх гол шалтгаан болсоор байна.
Өнөөдрийн байдлаар Гандийн гудамжинд 300 м.кв эвдрэл гарсныг 19 сая төгрөгөөр нөхөн засварлах шаардлагатай болоод байгаа юм. Түүнчлэн Айцын давааны зам, Их Монгол улсын гудамж, Тахилт Орбитын зам, Эмээлт орчмын авто замуудыг даац хэтрүүлж ачсан тээврийн хэрэгслүүд эвдсэн байдалтай байна. Ихэвчлэн шөнийн цагаар хулгайн тээвэр хийж, камергүй замуудаар зорчин зам эвдэж байгаад Замын цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд тухайн хүнд даацын автомашинуудыг эзэмшиж, түрээслэн тээвэр хийлгэж байгаа барилгын компаниудад хариуцлага тооцож, хохирлыг барагдуулахаар болжээ.
А.Наран /24tsag.mn/