Сүхбаатар аймгийн хүүхдүүд аймгийнхаа цагдаагийн хэлтэстэй хамтран архигүй аймаг болох аяны ажилд оролцжээ.
Сархадгүй Баруун-Урт аяны хүрээнд аймгийн цагдаагийн хэлтэст архи согтууруулах ундааг зохисгүй хэрэглэсний улмаас эрүүлжүүлэгдсэн болон түр саатуулагдсан иргэдэд Скаут цагдаа бүлгэмийн хүүхдүүд зөвлөгөө өгч хамтдаа сэтгэл зүйн дасгал хийн, томчуудад өөрсдийн гараар бичсэн архигүй орчин бүрдүүлэх захидлыг гардуулан өгсөн нь үр дүнгээ өгчээ. Өнгөрсөн цэргийн баяраар хүүхдүүд албан байгууллагуудын дарга удирдлагуудаар гарын үсэг зуруулж энэ аяныг дэмжиж ажиллах талаар санаачлага гарган хамтран ажилласанд хүүхдүүд баяртай байна.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)