
Монголд хувцас үйлдвэрлэлээр анхдагчдын нэг Exclusive компани Чингис бондоос 750 сая төгрөгийн зээл авч тоног төхөөрөмж технологио шинэчилжээ. Ингэснээр тэд өдөртөө 10 гаруй төрлийн 1000 гаруй тонн даавуу үйлдвэрлэх хүчин чадалтай болсон байна. Энэ нь бид дотоодын даавууны хэрэгцээнийхээ багагүй хэсгийг хангадаг болно гэсэн үг.
Манай улс өдөртөө 100-160 мянган ам долларыг импортын хувцас бөс бараанд зарцуулдаг. Тэгвэл даавууны үйлдвэртэй болсноор энэ мөнгө эх орондоо үлдэх боломжтой болох юм.
24tsag.mn