Өнөөдөр МАН-ын бүлгийн зүгээс эдийн засгийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Уг хэлэлцүүлэгт Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар оролцож эдийн засгийн хүндрэл ахмадуудад хэрхэн нөлөөлж байгаа талаар илтгэл тавьсан юм. Тэрбээр энэ үеэр ахмадуудын нөхцөл хүнд байгааг дуулгаад тэтгэврийн хэмжээг өчүүхэн бага нэмэгдүүлсэнд бухимдаж байгаагаа мэдэгдлээ. Мөн уг асуудалтай холбогдуулан жагсаал тэмцэл хийхээ илэрхийлсэн юм. Гэхдээ хэзээ жагсах товоо гаргаагүй байгаа аж. Мөн тэрбээр энэ үеэр "Нийт өндөр настны 97 хувь нь бага тэтгэвэртэй, амьжиргаанд нь хүрэлцэхгүй байна. Тэтгэврийн хэмжээ нь бага, амьдралын наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байгаагаас ахмадууд тэтгэврийн зээл авч байна. Өндөр насны тэтгэвэр авагчдын 83.8 хувь нь буюу 182.8 мянган ахмад 6-24 сарын хугацаатай тэтгэврийн зээлд хамрагдаж, 288 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Ахмад настнуудын амьжиргаа нь жил тутам буурч, 23.6 хувь нь эмзэг бүлэгт хамрагдаж, 26,8 мянган ахмад настан амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой, 5,8 мянган ахмад харж хандах хүнгүй ганц бие, 13,6 мянга нь бусдын байнгын асрамжинд байдаг. Тиймээс ядаж нэг удаа төрөөс ахмадуудын зээлийг үлдэгдлийг төлж өгөхийг хүсч байна" гэсэн юм.
Т.Хулан




















































Сэтгэгдэл (1)