
Улсын Ерөнхий Прокурорын газрын Эрх зүйн туслалцаа, Гадаад харилцааны хэлтэс Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа техникийн туслалцааны төслийн хүрээнд 2014 оны 04-р сарын 02-04 өдрүүдэд УЕПГ-ын дэргэдэх “Сургалт судалгааны төв”-ийн байранд Улсын Ерөнхий Прокурорын газрын, нэгж газруудын хяналтын прокурорууд болон ЦЕГ, АТГ, УБМГ-ын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Монгол банкны санхүү, мэдээллийн алба, зэрэг газруудаас газар, хэлтэс, албадын дарга нарыг оролцуулсан сургалтыг зохион байгуулж байна.
“Эрх зүйн харилцан туслалцааны гэрээгүй нөхцөлд олон улсын хамтын ажиллагааны туслалцаа авах нь” сэдвийн хүрээнд явагдаж байгаа уг сургалтыг төслийн хүрээнд АНУ болон Англи улсаас уригдан ирсэн сургагч багш нар болох Майкл Дефо, Тристрон Хик, нар явуулж байна.