Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол: Засгийн газартай хариуцлага тооцно

2014-4-02
0
ЖИРГЭХ

   BkLrvOMCcAA4i9CМАН-ын бүлгээс "Эдийн засгийн хүндрэл-Иргэдийн амьжиргаа" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Уг хэлэлцүүлэгт МАН-ын дарга М.Энхболд, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол тэргүүтэй гишүүд оролцож эдийн засгийн хүндрэлийн асуудлаар илтгэл тавьсан юм.

МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол
 
-    Статистикийн мэдээгээр шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн онд 78 хувиар, бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 11.5 хувиар нэмэгдсэн байна. Цалин, тэтгэврийг иргэдэд амалсныхаа дагуу нэмж чадахгүй байна. Аж ахуйн нэгжүүд ажлын байрны цомхотголыг үргэлжлүүлэх боллоо. Юмны үнийн өсөлт иргэдийн худалдан авах чадварт дарамт учруулж, ядуурлын хэмжээ нэмэгдэж эдийн засгийн хямрал нийгмийн бүхий л салбарт нөлөөлж байна. Эдийн засгийн хүндрэл бэрхшээл нь иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар судлаачид, төрийн бус байгууллага, иргэний нийгмийнхэн, иргэд, сонгогчдын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Ийм уулзалт хэлэлцүүлгийг бид өмнө нь олон удаа зохион байгуулсан. 2013 оны төсвийг хэлэлцэхээс эхлээд “эдийн засаг хүндэрч байгаа тухай, эдийн засгийн ямар бодлогоор удирдах вэ” гэж эрх баригч намынханд байнга сануулж байсан. Эдийн засаг хүнд байдалд орсныг маш олон тоо баримт, судалгаа нотолж байна. 99603 аж ахуй нэгж 2013 онд үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдрийн байдлаар 44 хувь нь үйл ажиллагаагаа явуулж чадахгүй орон тоогоо цомхотгож, ажлын байраа хаажээ. Эдийн засгийн хүндрэл жижиг аж ахуй нэгжүүд, өөрийнхөө амьдралыг авч явж байдаг тэдгээр бизнес, худалдаа наймаа эрхлэгчдэд хүндээр тусч байна. Нөгөөтэйгүүр гадаадын хөрөнгө оруулалт 54 хувиар буурлаа. 2013 оны төсвийг хэлэлцэж байхад гадаадын хөрөнгө оруулалт 40 орчим хувиар гадагшилсан гэж яригдаж байсан. Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт 54 хувиар цаашилж байна гэдэг нь хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох гэж, гадны хөрөнгө оруулагчдыг татах зорилготой УИХ-аас авсан арга хэмжээ үр дүнгүй болсныг нь харуулж байна.

Эрх баригчдын явуулж буй бодлого иргэдийн амьдралд эерэгээр нөлөөлж чадахгүй байна. Доллар өссөөр л, худалдан авалт муудсаар, төгрөгийн ханш суларсаар, долларын нөөц хомсдсоор, монголд орж ирдэг байсан долларын урсгал хумигдсаар байна. Иймд эдийн засгаа ийм байдалд хүргэтэл нь үйл ажиллагаа явуулсан засгийн газартай хариуцлага ярих ёстой гэж бидний зүгээс үзэж байна. Иймд энэ асуудлыг УИХ-ын ээлжит чуулган эхлэх үеэр ярих байх гэж бодож байна.
Эдийн засаг хүндэрсэн ч байна, хямарсан ч байна. Үүнээс гарах арга зам, бодлогыг УИХ-д оруулан батлуулж хийх ёстой байсан. Ингээгүй нь эдийн засгийг улам дордуулсан.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах 312-р сургууль, цэцэрлэг хүртэл авто зам барина
Хот, нийтийн аж ахуйн парк шинэчлэлтийн хүрээнд долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • 123 (103.26.194.7)
    man ii ued ajil butej bsan u
    2014 оны 04 сарын 03 | Хариулах
  • oyuniig said bolgoyoo (103.26.194.6)
    oyuniig erenhii said bolgoovol yaasan yum be. mongoliig hugjuulchih yum bish biz.Hatan uhaantai busgui baij medne.
    2014 оны 04 сарын 03 | Хариулах
  • Өрөвч нэгэн (202.179.11.42)
    Хөөрхий муу МАН-ынхан нэг хэсэг яах учраа олохгүй том том матрын нулимс унагадаг байсан чинь одоо болохоор үндэслэл муутайхан ч хамаагүй огцруулна гээд л бахирадг болж. Баярласан хэрээ бархирнаааа гэж... хөөрхийс
    2014 оны 04 сарын 02 | Хариулах
  • Хуцдаг халтар (202.179.11.42)
    Шинэчлэлийн засгийн газар МАН-ын Засгийн газрын үеийг бодохын бол ард иргэдийнхээ дөр тутсын амьдралд нэмэр болохуйц нүдэнд үзэгдэж гарт баригдахаар бодитой ажил нилээдийг хийж байгааг ард түмэн мэднэ. Муу хэлэх нь биш АН-ыхна засаг барих үедээ МАН шиг ард түмэнд таалагдах гэж бэлэн мөнгө амлалгүйгээр улс орныхоо ирээдүйг харсан бодлого барьдаг нь ажиглагддаг юм шүү.
    2014 оны 04 сарын 02 | Хариулах
  • zochin (202.170.66.186)
    Алтанхуяг зөвхөн өөрийгөө бодоод муу ажиллаж байна, эдийн засагч ерөнхий сайд хэрэгтэй байна.
    2014 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (182.160.1.217)
    ан ман яг адилхан луйварчид... ан- бүр дампуу луйварчид. ядаж байхад хорооны дарга цагдаа нар нь мангас шиг болчихсон. мөнгө нэхэж авна. дарамталж авна квитанц өгөхгүй. бгд 20р хороо.
    2014 оны 04 сарын 02 | Хариулах
  • Ard Mongol (202.179.11.42)
    МАН/Монголын Авилгачдын Нам/-ынхан зайл аа. МАН-ынхан засаг барьж байх үедээ Хятадын Чалко, Оюутолгой компаниудаас баахан өр тавьж авсан мөнгөө урьд сонгуулиар өгсөн популист амлалтаа биелүүлэх 21000 болгож тараасны горыг одоо бид бүгдээрээ амсаж байгаа шүү дээ. Эдийн засагт бэлэн мөнгө их оруулсны хор уршгаар төгрөгийн ханш сулардаг нь хууль шүү дээ. Тухайн үед ард түмэнд л таалагдаж, улс төрийн ашиг хонжоо олж байвал улсын эдийн засагт ямар уршиг тарих нь МАН-д хамаагүй л байсан шүү дээ. Холион бантан хутгаж хутгачихаад одоо болохоор нэг их мундаг амьтад эх оронч дүр эсгээд байх хэрэггүй л болов уу. Муусайн коммунистуудын тарьсан балгийг дараа нь АН, ардчилсан хүчнийхэн л зөв чиг рүү нь хөтлөх гэж үйлээ үздэг шүү дээ. АН хэзээ ч ард түмэнд бэлэн мөнгө өгнө гэж амлаагүй. иргэдээ 1 сая төгрөгний хувьцаа эзэмшүүлье л гэсэн. энэ хоёрын хооронд тэмээ ямаа хоёр шиг ялгаатай шүү дээ. МАН-ынхан тэнгэрийн амьтад царайлаад байх явдалгүй. Муусайн лалрууд
    2014 оны 04 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
    3 мин
  • Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах 312-р сургууль, цэцэрлэг хүртэл авто зам барина
    12 мин
  • Хот, нийтийн аж ахуйн парк шинэчлэлтийн хүрээнд долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа
    15 мин
  • “Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
    18 мин
  • Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
    25 мин
  • "Хуулийн төсөл буцаах тухай" УИХ-ын тогтоол баталж, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    51 мин
  • Ч.Лодойсамбуу: Улсын төсвийн 500 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан байж болзошгүй энэ асуудлыг зайлшгүй шалгах ёстой
    1 цаг 0 мин
  • 1072 хувьцааны ногдол ашиг, НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
    1 цаг 4 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
    1 цаг 39 мин
  • А.Баяр: Төрийн тамга байх ёстой газраа залаатай байгаа
    3 цаг 17 мин
  • Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд гарсан ойн түймрийг цурамд оруулжээ
    3 цаг 33 мин
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    4 цаг 45 мин
  • Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
    5 цаг 20 мин
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
    6 цаг 11 мин
  • Хаан III Чарльз, хатан Камилла нар 2001 оны террорист халдлагын хохирогчдод хүндэтгэл үзүүлэн захидал үлдээжээ
    6 цаг 21 мин
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
    6 цаг 33 мин
  • 2024 онд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ашгаас 1072 хувьцаатай иргэн бүрт 350 мянган төгрөг олгож байв
    7 цаг 1 мин
  • Чуулганы хуралдаан: Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    7 цаг 12 мин
  • Өнөөдөр "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны өсөлт дээд түвшинд хүрч, шинэчлэгдлээ
    22 цаг 49 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна
    23 цаг 19 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
24 баримт
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК