
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас 2014 оны 1-р улирлын байдлаар цахим мэдээний үнэн зөв байдлыг хангах үүднээс нэгдсэн удирдамжаар ‘’Мөрдөн шалгах модуль 3‘’-н бүртгэл хөтлөлтийн байдлыг энэ сарын 10–ны өдрийн байдлаар шалгаж дүнг аймгийн прокурорын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн байна.
Цахим бүртгэл хөтлөлтийн талаар прокурор, туслах ажилтнуудаас бүртгэлд оруулаагүй байсан зарим өгөгдлүүдийг энэ сарын 31-нээс өмнө бүрэн оруулах, бүртгэл хөтлөлтийн зарим асуудлууд бүртгэгдсэн боловч мэдээний хүснэгтэнд гарч ирэхгүй байсан асуудлыг шийдвэрлэжээ.
Д.Ундрах /24tsag.mn/