
Ингэснээр манай улсад ДОХ-ын халдвартай хүний тоо 158 болж байгаа юм.
Энэ талаар тус төвийн Сургалт, сурталчилгааны албаны дарга, клиникийн профессор Ч.Уртнасан "Халдвар авсан хүмүүсийн бие хэвийн байгаа бөгөөд эмчийн хяналтад орж, ретровирусийн эсрэг эм ууж байна. Манай улсад сард ДОХ-ын вирусийн халдвартай таван хүн бүртгэгдсэн анхны тохиолдол энэ болж байна” гэжээ.
ДЭМБ-аас хийсэн тооцооллоор манай улсад ДОХ-ын вирусийн халдвар тээж яваа 500 гаруй хүн байх магадлалтай.
24tsag.mn